2012-04-03
Medeelel

монгол орны бөлбөөгийн овог

Сэдвийн үндэслэл ач холбогдол Бөлбөөгийн овог ( Nymphaeaceae ) дэлхийн бөмбөрцгийн халуун дулаан бүслүүр болох субтропик, тропикын бүслүүр болон ус бүхий газруудад тархдаг. Ихэвчлэн олон наст өвслөг ургамал хэлбэртэйгээр 6-н төрлийн 40 зүйлийн бөлбөө тархсан. Ургамлан нөмрөгт үүрэг бүхий томоохон овог ургамал юм. Монгол орны ургамлын аймагт тус овгийн 2 төрөл, 4 зүйл нь Монголын нутаг дэвсгэрт “Их нууруудын хотгор”-т ургадаг. Монгол орны бөлбөөгийн талаархи судалгаа шинжилгээний ажил тун бага тусгайлан судалгаа шинжилгээ хийгдэж байгаагүй бөгөөд энэхүү овогт эм, хоол тэжээлийн болон аж ахуйн чухал ач холбогдолтой ургамал ихэнх тооцогддог юм. Тиймээс монгол орны газар нутгийн зүйлийн бүрдлийг гарган тархац, экологийг илэрүүлэн, аж ахуйн ач холбогдлыг тодруулах нь чухал ач холбогдолтой юм. Иймд монгол орны Бөлбөөгийн овгийн зүйлийн бүрдлийг тодорхой сайн танин мэдэх, улмаар энэхүү сэдвээр цаашид үргэлжилүүлэн курсын ажил хийхээр сонгон авсан юм. Мөн ургамлын ангилалзүйн судалгааны арга зүйд суралцаж, монгол орны бөлбөөгийн овгийн зүйлүүдийн тухай илүү их мэдээ мэдээлэл зүйлийн түвшинд илэрүүлэх зорилгоор дараах зорилтыг тавьсан. Үүнд:  Ангилалзүйн судалгааны арга зүйд суралцах  Монгол орны бөлбөөгийн зүйлийн тухай нарийвчлан судлаж, анализ хийх  Аж ахуйд ямар ямар ач холбогдолтойг тодруулах  Анагаах ухаанд яаж хэрэглэдэг зэргийг тодруулах зорилтуудыг тавьсан. Тархац Манай дэлхийн нийт гадаргын талбайн хэмжээ нь 510 сая км2 юм. Үүнээс 391 сая км2 дэлхийн далай буюу ус юм. Үлдсэн 149 сая км2 хуурай газар буюу эх газар юм. Иймд Бөлбөөгийн овгийн ургамлын хувьд аваад үзвэл Бөлбөөгийн овгийн ургамал нь усны ургамал учраас ус бүхий тропик, субтропикийн орнуудад ихэвчлэн тархсан эмийн чухал ач холбогдол бүхий ургамал юм. Монгол орон нь гадаргын усны нөөцөөр харьцангуй багатай орны тоонд орно, гэхдээ энэ нь нутаг дэвсгэрээр харилцан адилгүй байдаг. Монгол оронд дэлхийн гадаргын усны 3 үндсэн ай сав бий. 1. Хойд мөсөн далайн ай сав /Сэлэнгэ, Орхон, Идэр, Дэлгэр, Хануй г.м 2. Номхон далайн ай сав /Хэрлэн, Онон, Улз, Балж, Хурх г.м 3.Төв азийн гадагш урсгалгүй ай сав /Завхан, Тэс, Ховд, Сагсай г.м Бөлбөөгийн овог их нууруудын хотггор хөвсгөлийн дархадын хотгорын цэцэг нуур, сэвсүүл нуур, Чоно харайхын гол, хангайн Идэр гол, хомын хоолойд тархсан байдгаас гадна нуур цөөрөм, голын хар усан тохой татуурга, зөөлөн урсгалтай голд ургана. Энэ бүгдээс харахад бөлбөөгийн овог нь Төв азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагдах гол нуур цөөрөм хар усанд тархсан байна. Үүнээс үзэхэд Бөлбөөгийн овгийн ургамал тархсан гол, нуурыг нь гарал үүслээр нь авч үзвэл: 1. Тектоникийн үүсэлтэй 2. Галт уулын үүсэлтэй байна Тектоникийн хөдөлгөөнөөр үүссэн хотгорт тогтсон нуурууд. Тектоник хөдөлгөөний үед газрын царцдас шилжиж зөрөгт хотос үүсгэх бөгөөд уг хотгорт заримдаа нуур тогтоно. Ийм зөрөгт хотост тогтсон нуур нилээд гүнзгий хамт гонзгой зууван хэлбэртэй, эргийн шугам нь муруй байна. Манай оронд тектоникийн гаралтай нуур харьцангуй цөөхөн байдаг боловч Увс, Хиргис, Хар ус, Хөвсгөл, Дархадын дээд дунд нуур зэрэг хэд хэдэн том нуур энэ бүлэгт багтана. Дөрвөлсөн | жижиг | бөлбөө nymphaea tetragona Цагаан бөлбөө Nymphaea candida Одой саахуу цэцэг-Nuphar pumila Бөлбөөгийн овгийг ангилалзүйн хувьд аваад үзэх юм бол: Kingdom Plantae – Plants Subkingdom Tracheobionta – Vascular plants Superdivision Spermatophyta – Seed plants Division Magnoliophyta – Flowering plants Class Magnoliopsida – Dicotyledons Subclass Magnoliidae Order Nymphaeales Family Nymphaeaceae – Water-lily family Genus Nymphaea L. – waterlily Судлагдсан байдал Монгол орны байгалийн биологийн нөөц бололцоог судлан илрүүлж үнэлэлт өгөх тэдгээрийн үндсэн дээр тэр бүх баялгийг үр бүтээлчээр ашиглаж хамгаалж, сэргээн баяжуулах зорилготойгоор Монгол Зөвлөлтийн хамтарсан биологийн мж бүрэн экспедиц тус орны ихэнхи нутгийг хамарсан судалгааг 1960-аад оноос хийж хийж эхэлсэн бөгөөд манай орны ботаникийн шинжлэх ухааны хөгжлийг цоо шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгсэн юмаа. Монгол Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедици ажилласан хугацаанд ургамлын аймгийг судлах анги, бусад суурин ба хайгуул судалгааг цуглуулсан ургамлын хатаадсыг цэгцлэн боловсруулах явцад В.И.Грубов монголын ургамлын аймгийн бүтээлд 8 удаа нэмэлт өөрчлөлт оруулж “ Монгол орны гуурст ургамал таних бичиг” номоо Н.Өлзийхутаг, Ч.Санчир нарын оролцойтоогоор хэвлүүлжээ. Тэрээр энэ номондоо 103 овгийн 600 төрлийн 2268 зүйл ургамал багтаасан ба бөлбөөгийн овгийн 2 төрлийн 4 зүйлийн ургамал оруулсан байсан. Н.Өлзийхутаг 1989 оны “БНМАУ-ын бэлчээр хадлан дахь тэжээлийн ургамал таних бичиг” номондоо бөлбөөгийн овгийн 2 төрлийн 3 зүйл ургамал оруулсан байсан. М.Ургамал, Д.Магсар, Б.Сангидорж 2003 оны “Ургамал судлал” гэсэн номондоо 2 төрлийн 4 зүйлийн ургамал оруулсан байсан. А.Дулмаа “Нуурын амьдрал” гэсэн номондоо бөлбөөгийн овгийн тухай бичсэн байсан. Монгол улсын Улаан ном 2 төрлийн 3 зүйлийн ургамлын тухай бичсэн байдгаас гадна Комаров 1937,Н.Өлзийхутаг 1967, Ч.Санчир, Ө.Цогт 1968, Пешкова 1979, Ч.Санчир 1980, В.И.Грубов 1955, 1982, тус тус бүтээлүүдэд дурьдагдсан байдаг харин Бөлбөөгийн овгийн тухай тусгайлан судалсан эрдэмтэн байхгүй байгаа. Амьдралын хэлбэр Янз бүрийн зүйлийн ургамлууд тодорхой нэгэн үеийн адил төсөөтэй байгаль цаг уурын нөхцөлд үүсэж хөгжвөл гадаад хэлбэр галбираараа ижил төсөөтэй болдог. Иймээс ургамлын амьдралын хэлбэр гэдэг нь тухайн үе дэх байгаль цаг уурын адилхан нөхцөлд үүсч хөгжсөн тухайн нөхцөлдөө зохицон амьдарсан бүлэг ургамлын гадаад ерөнхий байдлбг хэлнэ. Ургамалын амьдралын нэр томъёог анх Е.Варминг оруулсан бөгөөд нилээд энгийн мөртлөө оновчтой ангилалыг К.Раункиер хийсэн тэрээр бүх ургамлыг амьдралын фанерофит, хамефит, гемикриптофит, крифтофит, терофит гэж 5 хэлбэрт хувааж үзсэн байдаг бол Н. Өлзийхутаг 1969 онд бичсэн “Монгол орны ургамлын аймгийн тойм” бүтээлдээ монгол орны ургамлыг том мод, тагдгар мод, том сөөг, жинхэнэ сөөг, заримдаг сөөгөнцөр, заримдаг сөөг, ороонго, олон нөст өвслөг ургамал, нэг ба хоёр наст өвслөг ургамал гэсэн 8 бүлэгт хамруулж үзсэн байдаг. Бөлбөөгийн овгийн ургамлууд нь олон наст өвслөг ургамал юм. Бөлбөөгийн төрөл 1. Дөрвөлсөн | жижиг | бөлбөө nymphaea tetragona Навч дугуй өндөгөрхүү зүрхэрхүү лав ухамтай далбан нь зайтай байрлах агаад үзүүр нь шовхдуу. Цэцэг нь жижиг хагас дэлгэмэл цагаан цомирлог нь огцом өнцөгт суурьтай цомирлогийн хэлтэс өндөгөрхүү гонзгойвтор хурцдуу. Дэлбийн хэлтэс нь 10-12, зууван гонзгойвтор дохиураас эрс ялгагдана. Дохиурын шилбэ ихэд өргөсмөл зууван. Амсар нь 6-10 шилбэтэй улаан дундаа нилээн хонхор юм. Анагаах ухаанд хамгийн өргөн хэрэглэдэг зүйл нь: үндэслэг иш юм. Эмт бодис: үндэсэнд эллагийн хүчил бүхий кумарин, навчинд флавоноид, нимфиен хэмээх алкалоид бий. өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэх: эл зүйлийг өвөр монгол эмч нар кумута | гүмүда| гэж нэрлэн эмэнд хэрэглэдэг. Лувсанчүлтэм1998 гэжээ. Орос ардын эмнэлэгт үндэслэг ишийг багтраа хийгээд уушигны өвчинд цэцэг, ногоог суулгахүй хийгээд яршилт өвчний үед тайвшируулах, цус тогтоох аргаах зориулалтаар хэрэглэдэг байна. Навч цэцгийг шарлахуй бөөр давсагны өвчний үед туулгах зорилгоор бас ашигладаг гэсэн байдаг. 2. Цагаан бөлбөө Nymphaea candida Навч нь зууван дугуй лав | бараг дундаа хүртэл | зүрхэрхүү ухамтай, далбан хоорондоо шахуу юм уу бие биеэ дэрлэсэн агаад үзүүр нь гол төлөв мохоо. Хагас нээгдсэн том цагаан цэцэгтэй. Цомирлогийн суурь дөрвөн өнцөгтэй, хурц захтай цомирлогийн хэлтэс өндөгөрхүү гонгойвтор мохоодуу шовон оройтой. Дэлбээн хэлтэс 15-25, цомирлигоосоо ялимгүй урт, зууван, мохоовтор, дотор талынх нь аажмаар багассаар дохиур болдог. Дотор талын дохиурын шилбэ юлдэрхүү юм уу, шугамархуу. Амсар нь 8-15 шилбэтэй, улаан юмуу шар дундаа нилээд хонхор юм. Анагаах ухаанд хамгийн өргөн хэрэглэдэг эрхтэн нь навч, үндэслэг иш юм. Эмт бодис: үндэс, үндэслэг ишэнд алкалоид, навчинд алкалоид, антоциан | цианидиний болон дельфинидний 3- галактозид, дельфинидиний 7 галактозид | навчны бариул флавоноид кемпферолын 3-гликозид буйг олжээ. өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэх: Үндэслэг иш аргаах үйлдэлтэй агаад сибирьчүүд бөөр, давсагны үрэвсэл цагаанаар буулгах зэрэгт навч- түүний бариулын чанамал идээшмэлийг сибирьчүүд шархлахуй өтгөн хатахуй гэдэсний яршил бөөр давсагны үрэвсэлд хэрэглэдэг байна. үр нь сэвх батга зэргийг арилгаж арьсыг цэвэр байлгахад ашиглана. Хатааж нунтагласан залуу үндэслэг ишийг гуриланд нэмэрлэдэг ба чанаж юм уу шарж хүнсэнд хэрэглэдэг байна. үндэс үндэслэг иш нь арьс эдээлэх, арьсыг шар өнгөөр будахад ашиглана. Бас усны амьтан шувуудын тэжээл болдог. Шинэ түүсэн үндэслэг ишийг жоомтой тэмцэх хэрэглүүр болгодог байна. үрийг хуурч кофег орлуулан уудаг байна. Саахуу цэцэгтний төрөл 3. Алтан саахуу цэцэг- Nuphar lutea олон тооны үндэс бүхий махлаг бүдүүн хэвтээ 2м хүртэл урт үндэслэг иштэй харьцангуй том ургамал. Дөрвөн тал урт бариулт навч нь 10-20см урт зууван юмуу өндгөрхүү зууван зүрхэрхүү гүн ухамтай, хоорондоо шахуу юм уу бие биеэ дэрлэсэн далбантай мохоо үзүүр бүхий илтэстэй. 5-6 см голчит цэцэгтэй харин цомирлигийн өндгөрхүү хэлтэс нь дэлбээнээсээ 2-3 дахин урт. Тоосовч нь гонзгойвтор шугамархуу. Анагаах ухаанд хэрэглэх эрхтэн үндэслэг иш. Эмт бодис: үндэслэг ишинд цардуул 20% хүртэл стероид |стигмастерин, ситостерин түүний глюкозид болон пальмитиний эфир|, алкалоид | нуфарин-0.4%, нуфаридин, дезоксинуфаридин нуфамин тиобинуфаридин болон тионуфлутиний сульфоксидууд нуфаролутин тиобинуфаридин неотиобинуфаридин аллотиобинуфаридин нуфлеин зэрэг 20 гаруй нэгж бодис|, С витамин, каротин фенолкарбонын хүчил, транс-шинщний , эдээлгийн бодис 2.3% өөх тосны дээд хүчил | пальмитиний арахины, бегений| буй. Навчинд стероид | ситостерин , стигмастерин|, С витамин каротин, алифат дээд нүүрс-устөрөгч Цэцгэнд стероид |ситостерин|,С витамин, каротин, алифат дээд нүүрс-устөрөгч Үрэнд стероид |ситостерин|,эдээлгийн бодис 6.7% эллаго болон галлотанин, алифит дээд нүүрс-устөрөгч буйг тодорхойлжээ. өрнө дорнын ангаах ухаанд хэрэглэх: төвд эмч нар Caesalpinia bonducella fleming хэмээх ургамлыг ажим абрас | жамбрай| гэж нэрлэн эмэнд хэрэглэдэг бөгөөд алтан саахууг монгол эмч нар жамбрай гэж нэрлэн эмэнд ашигладаг ажээ. | Дзэйцхар мигчжан, орос хэвлэл, 1995, 20-р тал | эм зүйн чадал:үндэсний хандмал нь агшилт базалтыг тавиулах, цусны даралт бууруулах, энэ ургамалд нуфлеин, тиобинуфаридин зэрэг алколоид нь трихомонад үүсгэгчийг үхүүлэх үйлдэлтэйг эмзүйн судалгаагаар илэрүүлсэн. Эмчилгээнд хэрэглэх: үндэслэг ишнээс гарган авсан алкалоидын нийлбэр “Лютенуринийг” цочмог болон архаг трихомонадыг эмчилхээр хийгээд төрөхгүй байхаар бас хэрэглэдэг. Үндэслэг ишний ханд нь давсагны папиломатозыг эмчилэхэд хэрэглэдэг. Здренкогийн холимог эмэнд ордог. Шинэ үндэсний охь нь гомеопатийн эмнэлэгт бэлгийн үйл ажиллагаа сулархуй, умай унжихыг засахаар хэрэглэгдэнэ. Хандмал нь ходоодны хүчил үгүйдсэн үрэвсэл,өмөн өвчинд гагцхүү шинж тэмдэгийг дарахаар хэрэглэнэ. Эдгээр нь агшилт базалт тавиулах, цусны даралт бууруулах үйлдэлтэй чанамал нь ходоод агших базлах орондоо шээхүй, тулай,хэрлэг, арьсны өвчин ханиалга зэрэгт хэрэглэгдхийн зэрэгцээгээр толгой, чих өвдөхүйц өвчин намдаахаар, шар айрганд идээшүүлэн хажирс өвчнийг анагаахаар , навчны чанамал нь нуруу, бөөрний өвчин, ханиалга, шарх, гахай хавдрын үед өвчин хийгээд үрэвсэл намдаахаар идээшмэл нь шарлахуйд хэрэглэгдэнэ. Нахианы хандмал нь бөөрөнд чулуу тогтох өвчинд цэцэг нь хуруувчин цэцэг лугаа адил үйлдэлтэй агаад түүний идээшмэл нь бөөрний өвчиний үед их шээлгэ, халуун намдаахаар: чанамал,идээшмэлийг байран мэдээ алдуулахаар, белоруссчууд эдгээрийг цус тогтоохоор: коимчууд чанамлыг шарлахуйг анагаах тайвшруулахаар : үрийн идээшмэлийг сибирьчүүд халуун намдаах, нойрсуулах, тайвшруулахаар тус тус хэрэглэдэг байна. Европчуудын ардын эмнэлэгт энэхүү ургамалын бүх хэсгийн идээшмэлийг өмөн хавдар анагаахаар хэрэглэдэг тухай, хорт хавдрын эсрэг хэрэглэгддэг ургамал хэмээх цуврал бүтээол онцлон дурьдсан байсан. 4. Одой саахуу цэцэг-Nuphar pumila 1см орчим голчтой үндэслэг иштэй, хөндлөн огтлолоороо дугуй урт бариулт, дугуй зууван сууриндаа лав нарийхан ухамт 5-1: см урт 3.5-11 см өргөн, доод тал нь ноолуурлаг навчтай, түүний далбангууд зайтай байрлах бөгөөд үзүүртээ шовгортой. Цэцэг нь шар юм уу улбар шар, бяцхан цоморлиг нь өндөгөрхүү бөгөөд дэлбээнээсээ 3 дахин урт. Тоосовч бараг 4 талтай, амсар нь ялимгүй гүдгэр 3-10 шилбэтэй, шүдлэг захтай. Хэрэглэх эрхтэн: үндэслэг иш Эмт бодис: үндэслэг ишинд алкалоид | d-нуфаропумилин| өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэх: үндэс, үндэслэг ишний идээшмэлийг толгой өвдөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, хэт олон жирэмслэх, ходоод гэдэсний өвчин засахаар олгохын хамт үндэслэг иш хийгээд ногооны буйлуулмалыг тулай, хэрлэг, бодисын солилцооны хямрал биеийн ёрөнхий доройтол зэргийг илааршуулахаар олгодог байна. Шинэ түүсэн цэцгйин буйлуулмалыг бэлгийн хэт сэрэхүй, шөнө хий тавьж өвдөхүй, нойр хулжихуй зэргийг засахаар уулгадаг. Үрийн буйлуулмалыг сэтгэлийг тайвшруулах, нойрсулах зориулалтаар дотуур олгох ба навч, цэцгийг өвдөж хавдсан хэсэгт жин тавьж болдог.
Бичсэн: сургалтын блог | цаг: 15:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


кккк
Бичсэн: SAIKHANAA цаг: 16:24, 2012-04-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 518 удаа уншигдсан.



:-)
 
xaax