2012-06-02
8-тест

8-р ангийн тест

1.      Навчинд ямар пластид агуулагдах вэ?

А. Хлоропласт           Б. Хромопласт

В. Лейкопласт           В. Хромопласт ба хлоропласт

2. Аль нь ургамлын эсийг гадна талаас нь хүрээлж зөв хэлбэртэй болгодог вэ?

А. Эсийн хана           Б. Эсийн мембран     В. Рибосом                 Г. Лизосом

3. Аль нь утаслаг болон бөөрөнхий, савханцар хэлбэртэй эрхтэнцэр вэ?

А. Рибосом                Б. Лизосом     В.Митохондри                      Г.Бөөм

4. Яс болон мөгөөрсөн эдэд бат бөх,уян налархай чанарыг бий болгодог эд нь:

А. Хучуур эд             Б. Булчингийн эд      В.Холбогч эд             Г.Мэдэрлийн эд

5. Тодорхой нэг үйл ажиллагааг хариуцдаг,гарал үүсэл бүтцээрээ ижил төстэй бүлэг эсийг . . . . . . гэнэ.

А.Эд               Б. Эс               В.Эрхтэн        Г.Эрхтэн тогтолцоо

6. Амьд биеийн анхдагч нэгж  нь:

А.Эд               Б. Эс               В.Эрхтэн        Г.Эрхтэн тогтолцоо

7. Иш мөчир навч  үндэс,жимсний дотор ямар эд байрлах вэ?

А. Мэдрэлийн эд                   Б. Үндсэн эд

В.Тулгуур эд                         Г. Ялгаруулах эд

8. Навчинд үүссэн шим бодисыг үндэс болон бусад эрхтэнд зөөвөрлөдөг эд аль нь вэ?

А.Дамжуулах             Б.Холбогч                  В. Тулгуур                 Г.Хучуур

            9. Аль нь ургамлын эд биш вэ?

А.Ялгаруулах            Б.Дамжуулах В.Хучуур       Г.Бүрдүүлэх буюу Төрүүлэх

            10. Үндэс ямар үүрэгтэй вэ?

А. Шим бодисыг шингээж авч ургамлын эрдэс хооллолтыг хангах

Б.Ус сорох                  В.Тулгуурын үүрэгтэй                     Г.Б ба В хариу

            11. Үндэс яаж хооллодог вэ?

А. Өөрөө шим бодис бий болгож хооллодог

Б.Навч мөчир буй болсон хийгээд хөрсөнд агуулагдаж буй эрдэс болон шим бодисоор хооллодог

В.Шөнө хөрсөн дэх бодисоор хооллодог

Г. Нараар

            12. Үндэс газрын аль хэсэгт,ямар байрлалтай байдаг вэ?

А. Их мөчирлөг ,газрын гүнд

Б. Бага  мөчирлөг,газрын гүнд

В. Их мөчирлөг ,газрын өнгөн хэсэгт

Г.Бүгд буруу

            13.Хажуугийн үндэс хүчтэй хөгжсөнөөс үүсэн бий болдог хэлбэрийг

 . . . . . .гэнэ.

А.Голлосон    Б.Салаалсан               В.Сахлаг                    Г.Б ба В хариу

            14.  Иш . . . . . . . . тогтоно.

А. Навч,нахиа                       Б. Үе ,зайдам             В.Үндэс,иш   Г.Навч,цэцэг

            15. Зөв баталгааг олно уу?
А. Иш навч нь ургамлын ургал  эрхтэн

Б. Цэцэг,үр,жимс ,үндэс нь ургамлын үржлийн эрхтэн

В. Үндэс,иш,навч ургамлын ургал  эрхтэн

Г.Дориур,цоморлиг,дэлбээ нь ургамлын ургах эрхтэн

            16. Ургамлын шим бодис бий болгох эрхтэн

А. Навч          Б.Үндэс          В.Иш              Г.Үр

            17. Сарвуулаг навч хэдэн навчинцаруудаас тогтох вэ?

А.1-3               Б.5-7                В.5-8               Г.2

            18. Иш гэж навч,нахиа бүхий . . . . . . .хэлнэ.

А.Зайдам        Б.Найлзуур                В.Үе                Г.Эрхтэн

            19. Ишин дээр юу байрлах вэ?

А.Навч,нахиа                        Б.Үр,жимс      В.Цэцэг,нахиа                       Г.Бүгд зөв

            20.Ургамлын үндэс өсч хөгжихөд юу чухал үүрэгтэй вэ?

А.Хөрс                       Б.Иш,навч      В.Үндэс          Г.Цэцэг

            21. Навч ямар байрлалтай эрхтэн бэ?

А.Босоо          Б.Хэвтээ         В.Хазгай        Г.Мөлхөө

            22. Цэцгийн ямар хэсэгт үр тогтолт явагдах вэ?

А.Тоосовч      Б.Дохиур        В.Үрэвч          Г.Дэлбээ

            23. Аль нь үржлийн эрхтэн биш вэ?

А.Үндэс         Б.Цэцэг          В.Цоморлиг               Г.Дэлбээ

            24. Ургамлын үржлийн эм эрхтэн аль вэ?

А. Дохиур      Б.Цэцэг          В.Навч                        Г.Үр боловсрох орон

            25. Ургамлын үржлийн эр эрхтэн аль вэ?

А. Дохиур      Б.Цэцэг          В.Навч                        Г. Үр боловсрох орон

            26. Цэцгүүд нь шилбэгүйгээр баг цэцгийн гол дээр шууд сууж байрладаг.

 А. Бамбай        Б. Цацаг           В.Түрүү            Г. Шүхэр

              27. Цэцгийн шилбэний өргөсөн хэсэг дээр цэцэгүүд тойрог нягт байрласан бол ямар баг цэцэг вэ?

А. Бамбай         Б. Толгой         В. Түрүү           Г. Шүхэр

             28. Аль нь шүүслэг жимс вэ?

А. Мойл            Б. Үхрийн нүд  В. Хар чавга    Г. Буурцаг

             29. Аль нь яст жимс вэ?

А.Мойл           Б. Алим             В. Үхрийн нүд   Г. Буурцаг

             30. Үр хаана үүсч хөгжих вэ?

А. Дохиур       Б. Дэлбээн дотор В. ҮБО-ын дотор  Г. Цомирлог дотор

         31. Биеийн бүтэц, үүсэл гарлаараа ойр төстэй зүйлүүдийг...... гэнэ.

А. Зүйл             Б. Овог             В. Төрөл           Г. Анги

         32. Бактери ямар хэлбэртэй вэ?

А. Савханцар   Б. Гурвалжин  В. Дөрвөлжин  Г. Хэлбэргүй

        33. Бактери яаж үүсдэг вэ?

А. Нахиалах    Б. Бэлгийн үржил  В. Бэлгийн бус үржил.   Г. Хуваагдах

       34. Нэг эст амьтан аль нь вэ?

А. Амёб         Б. Зараа             В. Үхэр               Г. Хонь

      35. Мөөгийн биеийг юу гэж нэрлэдэг ве?

А. Үндэс       Б. Мицелл         В. Навч             Г. Судал

      36. Спор нь мөөгний хаана үүсч хөгждөг вэ?

А. Утаслаг бие   Б. Малгай    В. Үрт бие      Г. Ургал бие

      37. Хортой мөөг аль нь вэ?

А. Хөрөнгийн мөөг    Б. Дүлийн мөөг   В. Хар мөөг   Г. Ялхор

      38. Мөөг амьд бие махбодын ямар ангилалд орох вэ?

А. Бөөмийн өмнөх    Б. Ургамал      В. Бөөмт    Г. Амьтан

      39. Аль нь спорт доод ургамалд хамаарах вэ?

А. Хөвд      Б. Шивлээ      В. Замаг      Г. Ойм

     40. Замаг хаана амьдардаг вэ?

А. Усан орчинд    Б. Хуурай газар   В. Усан орчин ба хуурай газар

Г. Амьд бие дотор

    41. Аль нь олон эст замаг вэ?

А. Спирогир       Б. Цахиур           В. Хлорелл     Г. Хлорококк

    42. Гол, Горхины усанд хамгийн элбэг тааралддаг замаг нь.........

А. Хөх ногоон               Б. Хлорелл       В. Цахиур      Г. а ба б

    43. Аль нь бохир усанд байдаг замаг вэ?

А. Хөх ногоон    Б. Цахиур      В. Хлорелл            Г. а ба б

   44. Спорт дээд ургамал  аль нь вэ?

А. Замаг      Б. Хаг     В. Хөвд     Г. а ба в

   45. Хагийн бие ..............,.................2-оос  тогтдог.

А. Замаг, мөөг     Б. Цэцэг, навч    В. Иш, үндэс    Г. Ойм, хөвд

   46. Өндөр уулын мал амьтдын гол бэлчээр тэжээл нь.... болдог.

А. Ойм     Б. Замаг      В. Хаг      Г. Цэцэг

   47. Монгол оронд ..... зүйлийн навчит хөвд ургадаг.

А. 400 гаруй     Б. 410       В. 420       Г. 430

   48. Хөвд ямар үүрэгтэй вэ?

А. Хөрсний чийгийг тогтоон барих

Б. Будагч бодис гарган авах

В. Усны цэвэрлэгч

Г. Агаарыг цэвэршүүлэх

   49. Шивлээд ямар эрхтэн сул хөгжсөн байдаг вэ?

А. Иш                         Б. Навч    В. Нахиа     Г. Үндэс   

50. Цэцэгийн шадар эрхтэн аль нь вэ?

А. Тоосовч         Б. Дохиур          В. ҮБО     Г. Цоморлиг ба дэлбээ

51.Үрт  ургамал    аль нь вэ?

А. Арц         Б. Шивлээ              В. Сарнай            Г. Ойм

52. Нүцгэн үрт ургамлын  үр хаана үүсэн хөгждөг вэ?

А. ҮБО            Б. Навчинд           В. Боргоцой  дотор         Г. Хонхорцог

53. Холтсон  цэцэгтний овогт  багтах  ургамал аль  нь вэ?

А. Нохойн хошуу        Б. Удвал       В. Монос             Г. Ортууз

54. Аль нь үр тарианы ургамал вэ?

А. Агь           Б. Таана        В. Монос             Г. Арвай

55. Бэлчээрийн ургамал нь

А. Хиаг        Б. Монос             В. Буудай              Г. Төмс

56. Жимс, жимсгэний ургамал нь

А. Улаан лууван           Б. Өргөст хэмх       В. Чацаргана         Г. Чихэр өвс

57. Аль нь эмийн ургамал вэ?

А.  Чацаргана           Б. Тошлой           В. Сармис          Г. Эрдэнэ шиш

58. Гоёл чимэглэлийн  ургамал нь

А. Чацаргана           Б. Тошлой          В. Алтан зул           Г. Чихэр өвс

59. Аль нь хөндий хэвэлтэний  хүрээнд   хамаарах вэ?

А. Шүр           Б. Шаахай           В. Туузан хорхой          Г. Хавч

60. Аль нь хөвчтөн амьтан вэ?

А. Шувуу           Б. Хавч          В. Шаахай            Г. Шавж

61. Гидра хэдэн эстэй вэ?

А. Нэг эстэн          Б. Олон эстэн          В. Цөөн эстэй       Г. Бүгд буруу

62. Үхрийн туузан хорхойн  жинхэнэ эзэн  аль нь вэ?

А. Үхэр         Б. Хүн           В. Гахай               Г. Шавж

63. Шимэгч туузан хорхойгоор  үүсдэг  хамгийн  аюулт  өвчин нь  аль нь вэ?

А. Бэтэг        Б. Хамуу               В. Сахуу               Г. Сүрье

64. Хүүхдийн хялгасан хорхойн биеийн хэмжээ нь

А. 200-250мм            Б. 250-400мм        В. 1-4мм        Г. 5-8мм

65. Хүж хорхойн эм нь хоногт  хэдэн өндөг гаргадаг вэ?

А. 100,000               Б. 200,000           В. 300,000           Г. 50,000

66. Чийгийн улаан хорхой бороо орсны дараа яагаад ил гарсан байдаг вэ?

А. Хөрсний нүх сүв  усаар дүүрч  агааргүй болоход амьсгал нь давхацсанаас

Б. Тэжээлийн зүйл эрснээс        В. Үржхийн тулд          Г. б ба в хариу

67. Нялцгай биетэн амьтан хаана амьдардаг вэ?

А. Далай тэнгис, нуур              Б.Хуурай газар        В. Хөрс          Г. Нүхэнд

68. Шавжийн  бие   хэдэн  хэсгээс  бүтэх вэ?

А. 2          Б. 3           В. 4             Г. 5

69. Шавжийн  хэвлий  хэдэн үеээс тогтох вэ?

А. 5-10        Б. 6-12            В. 4-8              Г. 7-13

70. Жоомны  хөл нь:     А. Дэвхрэх       Б. Малтах     В. Гүйх          Г. Үсрэх

71. Зөгийний амны бүтэц нь

А. Сорох         Б. Долоох       В. Мэрэх            Г. Хазах

72. Шулуун  далавчтан аль нь вэ?

А. Май цох           Б. Царцаа       В. Эрвээхий     Г. Ялаа

73. Хатуу далавчтан аль нь вэ?

А. Ямаан хорхой          Б. Царцаа      В. Зөгий      Г. Шумуул

74. Мал сүрэгт хамгийн  хорлонтой хос далавчтан нь

А. Гуурын ялаа          Б. Шар хэдгэнэ        В. Ямаан хорхой       Г. Царцаа

75. Ашигтай шавж аль нь вэ?

А. Зөгий, Ялмаа модны эрвээхий                  Б. Ялаа, Шумуул

В. Цох, Царцаа                Г. Эрвээхий, Ялаа

76. Хавчийн бие  хэдэн хэсгээс  тогтох вэ?

А. 2           Б. 3      В. 4           Г. 1

77. Аалз хэдэн хос хөлтэй вэ?

А. 2                  Б. 3               В. 4          Г. 5

78. Монгол  оронд   хамгийн элбэг  тархсан  хачиг аль нь вэ?

А. Бэлчээрийн хачиг     Б. Ойн хачиг    В. Хамууны хачиг     Г. Цөлийн  хачиг

79. Монгол орны хамгийн  том  загас нь

А. Тул             Б. Сибирийн хилэм              В. Цурхай           Г. Алтан загас

80. Монгол  орон   хэдэн  зүйлийн  загастай вэ?

А. 40 зүйл          Б. 50зүйл          В. 60зүйл          Г. 70зүйл

81. Гутаар загас нь ................ амьдарна.

А. Туул, Орхон               Б. Буйр нуур           В. Халх гол, тэрхийн цагаан

Г. Сэлэнгэ, хэрлэн

82. Загас ямар эрхтний  тусламжтай  амьсгалдаг вэ?

А. Заламгай           Б. Арьс           В. Уушиг             Г. Хийн уут

83. Чийгийн улаан хорхой  ямар ач холбогдолтой вэ?

А.  Хортой туяа гаргах       Б. Эмчилгээнд хэрэглэнэ.

В. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх      

 Г. өөрийн биеээс хэрэгтэй бодис ялгаруулна

84. Монгол оронд хамгийн их элбэг  тохиолдох  хоёр нутагтан аль нь вэ?

А. Дорнодын мэлхий    Б. Монгол бах    В. Сибирийн мэлхий       Г. б ба в

85. Хоёрнутагтан амьтан ямар эрхтний  тусламжтай  амьсгалдаг вэ?

А. Уушиг        Б. Арьс         В. Заламгай          Г. а ба б

86. Монгол улсын  улаан  номонд орсон  мөлхөгчид  аль нь вэ?

А. Толбот гүрвэл, Тэмээн сүүлт могой         Б. Хонин гүрвэл, Рашааны могой

В. Толбот гүрвэл, Бамбай хоншоорт             Г. Могой гүрвэл, рашааний могой

87. Сум могой  хаана  элбэг байдаг вэ?

А. Усанд             Б. Ой мод         В. Говь цөл           Г. Уул хад

88. Аль нь хортой могой вэ?

А. Бамбай хоншоорт         Б. Рашааны      В. Тэмээн сүүлт      Г. Нарийн могой

89. Шувууны ангийг  дотор нь  сэлдэг шувуу, нисдэг шувуу, ...............гэж 3 бүлэг болгоно.

А. Гүйдэг       Б. Шумбадаг       В. Явган буюу хянгагүй           Г. Хянгатай

90. Аль нь нүүдлийн шувуу вэ?

А. Хун, галуу          Б. Ятуу, галуу     В. Хэрээ, галуу        Г. Хун, болжмор

91. Монгол улсын улаан номонд орсон   шувуу  аль нь вэ?

А. Цэн тогруу        Б. Шар шувуу        В. Ятуу              Г. Хур

92. Шавж  идэштэн  аль нь вэ?

А. Тарвага           Б. Зараа         В. Үнэг             Г. Ямаа

93. Тарвага жил бүр хэдэн мөндөл гаргадаг вэ?

А. 2-3           Б. 4-5                 В. 5-6             Г. 1-2

94. Ац туруутны  багт аль нь хамаарах вэ?

А. Хирс         Б. Тахь           В. Буга           Г. Адуу

95. Аль нь гоёл чимэглэлийн ургамал вэ?

А. Сарнай цэцэг          Б. Таана            В. Байцаа           Г. Интоор

97. Аль нь хорхой вэ?

А. Хясаа              Б. Чийгийн улаан       В. Шүр       Г. Хавч

98. Шувуу гадуураа  ямар  бүрхүүлтэй  вэ?

А. Хайрс                 Б. Арьс       В. Салст            Г. Өд сөд

99. Шувууны  үр төлийг  юу  гэдэг вэ?

А. Түрс            Б. Ангаахай          В. Жараахай            Г. Зулзага

100. шавжийн  амьсгалын эрхтэн нь юу вэ?

А. Арьс   Б. Заламгай            В.  Гуурс           Г.Уушиг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8-р анги  Биологийн тест

 

1.      Цэгийн оронд тохирох үгийг бич / Жимс, навч, үр, дэлбээ/

А. Цэцэгийн үрэвчнээс ..................... бий болно.

Б. Үрт нахианаас ....................... бий  болно.

            2. Зөв харгалзуул

                        1. Цочролыг  дамжуулна                  а. Тархи

                        2. Даавар ялгаруулна                        б. Бамбай булчирхай

                        3. Бодисыг  хоргүй болгох               в. Элэг

            3. Дараах ойлголтуудаас  зөвхөн ургамалд  байдаг  шинжийн доогуур зур

·         Бэлэн шим бодисоор  хооллоно

·         Эст бүтэцтэй

·         Идэвхтэй  хөдөлгөөн хийнэ

·         Идэвхгүй хөдөлгөөн хийнэ

·         Хүчилтөрөгчөөр амьсгалах

·         Шим бодис бий болгож хооллоно

·          Бодисын солилцоо явуулна

·         Амьдралын турш өснө

4. Навчний үүргийг илэрхийлсэн  үгийн  догуур  зурна уу?

/ бодис нөөцлөх, хөрстэй бэхлэх, ус уурших, шим бодисыг бүрэлдүүлэх, тулгуур болох, фотосинтез явагдах, ус ба эрдэс давсаар хангах/

5. Бүлээн цустай амьтдыг ялгаж зур

/Мэлхий, загас, хулгана, нохой, хун, зөгий/

6. Зөв харгалзуулна уу?

            1. Хиаг                       а. Бэлчээрийн ургамал

            2. Царван                   б. Техникийн ургамал

            3. Наранцэцэг                        в. Эмийн ургамал

7. Зөв харгалзуулна уу?

            1. өндгөн эсийг үүсгэнэ                   а. Зүрх

            2. Цусыг бүх биед тараана               б. Уушиг

            3. Хийн солилцоо явуулна              в. Өндгөвч

8. Цэгийн оронд тохирох үгийг бич /амьсгалах, үржил, ялгаруулах, цочрох, өсөх, хөдөлгөөн/

 А. Илүүдэл бодисыг  гадагшлуулах..........................

 Б. Хүрээлэн буй орчны өөрчлөлтийг мэдрэх............................

 В. Хүчилтөрөгч авч нүүрсхүчлийн хий ялгаруулах........................

9.  Дараах ойлголтуудаас  зөвхөн  амьтанд  байдаг  шинжийн  доогуур зур

·         Бэлэн шим бодисоор  хооллоно

·         Амьдралын турш өснө

·         Идэвхтэй  хөдөлгөөн хийнэ

·         Идэвхгүй хөдөлгөөн хийнэ

·         Хүчилтөрөгчөөр амьсгалах

·         Шим бодис бий болгож хооллоно

·          Бодисын солилцоо явуулна

·         Бие гүйцэтлээ өснө

10. Ишний  үүргийг илэрхийлсэн  үгийн  догуур  зурна уу?

/  Ус уурших, ус ба эрдэс давсаар хангах, шим бодисыг үүсгэх, хөрстэй бэхлэх, тулгуур болох, фотосинтез явагдах, бодис  нөөцлөх/

11. Цэгийн оронд тохирох үгийг бич / үр үүсэх, үр тогтоох, тоос хүртэх, бөөм үүсэх/

            А. Үр боловсрох орны амсарт тоос наалдахыг ..........гэнэ.

            Б. Эр эс нь үрт нахианы  өндгөн эстэй  нийлэхийг .........гэнэ.

12.  Зөв харгалзуулна уу?

            1. Байцаа                    а. Чимэглэлийн ургамал

            2. Буудай                    б. Үр тарианы ургамал

            3. Сарнай                   в. Хүнсний ургамал

13. Цэгийн оронд  тохирох үгийг бич /Цэцэг, үр, навч, иш, үндэс, дэлбээ, цоморлиг, дохиур/

А. Ургамлын ургал эрхтэн нь .....................................................

Б. Ургамлын үржлийн эрхтэн нь.....................................................

 

14. Үр жимсийг дотор нь :

   1....................................       2................................................

            15. Цэцэгнд   дэлбэ  цоморлиг  хоёр хоёуулаа байвал ......................... шадар эрхтэнтэй цэцэг гэнэ.

            16. Тухайн газар нутгаас өөр дэлхийн  аль ч газарт байхгүй  ургамлыг ............................гэнэ.

            17. Цэцгэнд  Дэлбээ  цоморлиг хоёрын аль нэг нь байвал .................. шадар эрхтэнтэй цэцэг гэнэ.

            18. Зөв харгалзуулна уу?

                        1. Холтсон цэцэг                   а. Удвал

                        2. Буурцагтны овог               б. Заг

                        3. Луультны овог                  в. Ортууз

            19. . Зөв харгалзуулна уу?

                        1. Хатуу далавчтан                           а.  Царцаа

                        2. Шулуун далавчтан                        б. Ямаан хорхой

                        3.  Хайрсан далавчтан                      в.  Шумуул

                        4. Хос далавчтан                               г.  Эрвээхий

            20. хүйтэн цустай амьтдыг  ялгаж зурна уу?

            / Хонь,  Тарвага,  Дун, Могой, Үхэр/

            21.  Үг нөхөж өгүүлбэрийг  гүйцээж бич.

            А. Бие махбод  олон тооны ..................тогтолцоонуудаас бүтдэг.

            Б. ............... амьд биеийн анхдагч нэгж юм.

В. Тодорхой  нэг үйл ажиллагааг хариуцдаг,гарал үүсэл бүтцээрээ ижил төстэй бүлэг эсийг . . . . . . гэнэ.

22. Үет хөлтний хүрээг 3 гол анги болгон ангилдаг. Тэдгээр ангийн  нэрийг  цэгийн оронд бичнэ үү?

 

 

 


Үет хөлтний хүрээ

 

 

 

23. Шавжийн ямар багийн тухай өгүүлсэн байна. Багийн нэрийг  зайнд нэрлэж бичнэ үү?

            А. Эхний хос далавч нь  хатуу бүрхүүл болсон, хоёр дахь хос далавчаараа  нисдэг. /............................../

            Б. Гуравдугаар хос хөл нь  бусдаасаа  урт, онцгой дуу  гаргадаг/............................../

            В. Нэг хос далавчтай, авгалдайг нь өт гэж  нэрлэдэг. /.................../

24. Зөв харгалзуулна уу?

            1. Ялаа                                                а.  Малтагч хөл 

            2.  Дэвхрэг                                         б. Сэлэгч хөл

            3. Усны цох                                       в. Явагч хөл

            4. Хүн хорхойн                                 г. Дэвхрэгч хөл

25. Шавжийн бүрэн  дүрс хувиралыг  гүйцээж бич

            ............. –Авгалда--.................—Бие гүйцсэн бодгаль

26. Зөв  харгалзуул

            1. Бах                                      а. Мөлхөгч

            2. Хилэм                                 б. Загас

            3. Ятуу                                    в. Шувуу

            4. Бамбай хоншоорт              г. Хоёрнутагтан

27. Цэгийн оронд тохирох үгийг бич / Заламгай, гуурс, уушиг, хийн уут, арьс/

            А. Шувуу нь .................. амьсгалдаг.

            Б. Шавж нь.........................

            В. Могой нь ...............................

28. Чийгийн улаан хорхойн нь хөрсний ...................................................  ач холбогдолтой.

29. Хагийн бие ..............,.................2-оос тогтоно.

30. Амьд бие амьгүй биеээс ямар шинжээрээ ялгаатай вэ?

31. Амьтны эдүүдээс 3-аас доошгүйг  нэрлэнэ үү?

32. амьд бие махбодын  ерөнхий шинжүүдийг нэрлэнэ үү?

33. Аалзны   залгиур хоолой  маш  нарийхан учир  идэх гэж байгаа  зүйл дээрээ .......................................................................идд

 


Бичсэн: сургалтын блог | цаг: 17:08 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1773 удаа уншигдсан.



:-)
 
xaax