Генетикийн бодлого бодох аргад суралцацгаая. Генетикийн бодлого бодох үе шат дараалал Жишээ: Хүний чихний гэдэс урт байх шинж нь богино байх шинжээ, гурвалжин цоорхой оочтой байх нь хэвийн шинжээ тус тус ноёлж удамшдаг. Богино гэдэстэй чихтэй, гурвалжин цоорхой оочтой эрэгтэй, урт гэдэстэй чихтэй, хэвийн оочтой эмэгтэйтэй гэрлэсэн. Тэдний хүү нь богино гэдэс бүхий чих, хэвийн оочтой төрсөн. А. Энэ эрэгтэйгээс хэдэн төрлийн гамет үүсэх вэ? Б.Энэ гэр бүлд хэдэн янзын фенотиптэй хүүхдүүд төрөх боломжтой вэ? В. Энэ гэр бүлд хэдэн янзын генотиптэй хүүхдүүд төрөх боломжтой вэ? Г.Урт гэдэс бүхий чихтэй хэвийн оочтой хүүхэд төрөх магадлал ямар байх вэ Д. Гурвалжин цоорхой оочтой хүүхэд төрөх магадлал ямар байх вэ? Е. Энэ гэр бүлийн дараагийн хүүхэд нь нуугдмал гомозигот байх магадлал ямар байх вэ? Бодолт: 1. Бодлогын нөхцөлийг товч бичиглэнэ. А-чихний гэдэс урт байх а-чихний гэдэс богино байх В-гурвалжин цоорхой ооч в-хэвийн ооч 2. Эвцэлдүүлгийн схемийг фенотипээр нь бичнэ Р хэвийн оочтой , Х богино гэдэстэй чихтэй урт гэдэстэй гурвалжин цоорхой оочтой чихтэй эмэгтэй эрэгтэй F1 Богино гэдэстэй чихтэй, Хэвийн оочтой хүү 3. Генотипийг нь олно Р эмэгтэй А_bb Х ааВ_ эрэгтэй F1 аавв Хүүгийн генотипээр аавв эцэг эхийн генотипийг тодорхойлж болно. Хүү нь хос аллелийн нэгийг эхээс, нөгөөг эцгээс авдаг. Иймд эцэг эхийн генотип нь Р эх Ааbb Х ааВb эцэг F1 ааbb байх боломжтой. 4.Гамет Эцгийн генотип ааВв учир зөвхөн 2 төрлийн гамет аВ, ав эхийн генотип нь Аавв учир аВ, ав гэсэн 2 төрлийн гамет үүсгэдэг.
5.Пеннетийн торонд бичнэ.
6. Анализ хийнэ А. Эрэгтэйгээс 2 төрлийн гамет үүсч байна. aB. Ab Б. Хүүхдүүд нь 4 төрлийн фенотиптэй байх боломжтой -Урт гэдэстэй чих , гурвалжин цоорхой ооч генотип нь AaBb -урт гэдэстэй чих, хэвийн ооч Aabb -богино гэдэстэй чих хэвийн ооч aaBb -богино гэдэстэй чих, гурвалжин цоорхой ооч aabb В. Генотип харьцаа нь фенотиптэй адил 4 байна. Г. -урт гэдэстэй чих, хэвийн оочтой хүүхдүүдийн гехотип Aabb байна. Ийм төрлийн генотип нийт боломжит хувалбарийн 25% эзэлж байна. Д. Гурвалжин цоорхой ооч генотип нь AaBb эсвэл aaBb байна. Ийм төрлийн генотип нийт боломжит хувалбарийн 50% эзэлж байна. |
Е. Нуугдмал генотип –aabb Ийм төрлийн генотип ердөө гэнц үүсэх боломжтой ба 25% эзэлж байна. Ж. Дээрх 4 генотип бүхий хүүхдүүд гарах магадлал ижил учир 1/4 Х 1/4 Х 1/4 Х 1/4 = 1/2 |