Сэдэв: Амьд биеийн үржил
Хувилбар “А” 11-р анги
1.Биеийн эсийн хуваагдлын дараах хэлбэр байна. /1 оноо/
А. Амитоз ба мейоз Б.Амитоз ба митоз В.Мейоз ба амитоз
2.Ямар хуваагдлын үед диплойд хромосомтой эсээс диплойд хромосомтой эс үүсэх вэ?
1.Митоз хуваагдал 2. Мейоз хуваагдал 3.Бэлгийн эсийн хуваагдал 4.Амитоз хуваагдал 5.Биеийн эсийн хуваагдал
А.1,4,5 Б.1,3,4 В.2,3,5 /1 оноо/
3.Митоз хуваагдал нь хэдэн үе шаттай явагдаж хэдэн эс үүсэх вэ? /1оноо/
А.4үе ба 4эс Б.4үе ба 2 эс В.8үе ба 4эс
4.Эмэгтэй хүний бэлгийн эсийн хромосомын бүрдлийг тэмдэглэ /1оноо/
А.22у ба 22х Б.Зөвхөн 22х В.Зөвхөн 22 у
5.Эсийн хуваагдлын хэлбэрүүдийг нэрлэж митоз хуваагдлын үе шатуудыг бич./2оноо/
6.Мейозын профаз I ын үйл явцыг тохируул /2 оноо/
1.Хромомер А.Коньюгацид орсон хос хромосом
2.Кроссинговер Б.Гомологи хромосомууд бүх уртынхаа дагуу ойртон нийлэх үзэгдэл
3.Коньюгаци В.Гомологи хромосомууд ижил хэсгээ солилцох
4.Бивалент Г.Гомологи хромосомууд холдон хөндийрөх үед Х маягийн дүрс үүсэх
5.Хиазм Д.Нарийн утаслаг байдалтай хроматин мушгирч богиносож хэлхсэн шүр
мэт болох
7.Бэлгийн бус үржлийн хэлбэрүүдийг схемчилж жишээ гаргаарай. /2оноо/
8.Амьд биеийн үржлийн хэлбэрүүдийг жишээтэй нь тохируулаарай. / 2оноо/
1.Митоз хуваагдал А.Шаахай
2.Нахиалах үржил Б.Хөвд, ойм
3.Спор үүсгэх В.Биеийн эс
4.Коньюгаци Г.Хөрөнгөний мөөг
9.Овогенезийн үйл явцыг тохируулж тэмдэглээрэй. /2оноо/
1.Үржих үе А.Өндгөн эс ба цөөрүүлэгчбие
2.Өсөх үе Б.Анхдагч овоцит
3.Боловсрох үе В.Овогини
10.Ургамлын эм үржлийн эрхтэн аль нь вэ? /1оноо/
А.Цэцэг Б.Дохиур В.Үрэвч
11.Ургамлын жимс юунаас үүсдэг вэ? /1оноо/
А.Үрэвчээс Б.Үрт нахианаас В.Тоосовчийн эсээс
12.Схемийг гүйцээж бичээрэй.
Төвийн эс+?----Триплойд бөөмтэй эс-----? /2 оноо/
13.Үрийн хальс юунаас үүсдэг вэ? /1оноо/
А.Үрт нахианы бүрхүүлээс Б.Үр тогтсон өндгөн эсээс В.Триплойд бөөмтэй эсээс
14.Холтослогийн урвал гэж юу вэ? /1оноо/
15.Тахианы өндөгний бүтцийг зурж тайлбар бич. /5оноо/